Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монголын Археологи-2021 эрдэм шинжилгээний хурал 2021 оны 12-р сарын 15, 16-ны өдрүүдэд МУИС-н номын сангийн 5-р давхрын 502 тоот хурлын зааланд зохион байгуулагдах боллоо.
Энэ удаагийн “Монголын археологи-2021” эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагчаар Монголын археологичдын холбоо, МУИС-ийн Археологийн судалгааны төв, Антропологи, археологийн тэнхим, санаачлагч байгууллагаар ШУА-ийн Археологийн хүрээлэн тус тус ажилласан бөгөөд хуралд дээрх байгууллагуудаас гадна ШУА- ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын Үндэсний Музей, Улаанбаатарын Их сургууль, Соёлын өвийн үндэсний төв, Ховд Их сургууль, ШУТИС-ийн БуХИС-ийн нийт 8 байгууллагын 42 илтгэл хоёр өдрийн туршид хэлэлцэгдэж байна.
Хурлын эмхтгэлийг энд дарж татаж авна уу.