card

Гишүүнчлэлийн давуу тал

Манай холбоонд элссэнээр эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, музейд ажиллаж буй мэргэжил нэгт нөхдөөсөө суралцах, холбооны үйл ажиллагаанд оролцох, нийтлэг эрх ашгаа хамгаалуулах, мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах боломж нээгдэнэ.

  • Монголын археологичдын холбоо нь гишүүддээ дараах бодит боломжуудыг санал болгож байна. Үүнд,
  • “Монголын эртний судлал” онлайн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, үнэ төлбөргүй унших;
  • “Монголын археологийн нээлт” цуврал лекцэнд оролцох;
  • Холбооноос зохион байгуулагдаж буй спорт болон бусад арга хэмжээнд хөнгөлттэй оролцох;
  • “Монголын археологи” эрдэм шинжилгээний хуралд оролцох, илтгэл хэлэлцүүлэх боломжоор хангагдана.