card

Монголын Археологи-2013

Тус хурал нь Шинжлэх Ухааны Академийн нэгдсэн I байрны 410 тоот хурлын танхимд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 13:00-18:00 хооронд болж өндөрлөсөн юм. 

Тус хуралд Үндэсний хээрийн шинжилгээний ангийн 3 илтгэл, Монгол-Америкийн хамтарсан хээрийн судалгааны 4, Монгол-Оросын хамтарсан хээрийн судалгааны 1, Монгол-Францын хамтарсан хээрийн судалгааны 2, Монгол-Монакагийн хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл, Монгол-Белги улсын хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл, Монгол-Герман улсын хамтарсан хээрийн судалгааны 2 төсөл, Монгол-Япон улсын хамтарсан хээрийн судалгааны 4 илтгэл тус тус хэлэлцүүлэгдсэн байна. Хурлын эмхтгэлийг эндээс татаж авна уу.