card

Монголын Археологи-2014

Тус хурал нь Шинжлэх Ухааны Академийн нэгдсэн I байрны 410 тоот хурлын танхимд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13:00-18:00 хооронд болж өндөрлөсөн юм. 

Тус хуралд Үндэсний хээрийн шинжилгээний ангийн 4 илтгэл, Монгол-Америкийн хамтарсан хээрийн судалгааны 4, Монгол-Оросын хамтарсан хээрийн судалгааны 1, Монгол-Францын хамтарсан хээрийн судалгааны 2, Монгол-Монакагийн хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл, Монгол-Солонгос улсын хамтарсан хээрийн судалгааны 3 төсөл, Монгол-Герман улсын хамтарсан хээрийн судалгааны 2 төсөл, Монгол-Япон улсын хамтарсан хээрийн судалгааны 5 төсөл, Монгол-Израйль улсын хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл тус тус илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн байна. Хурлын эмхтгэлийг эндээс татаж авна уу.