card

Монголын Археологи-2015

Тус хурал нь Шинжлэх Ухааны Академийн нэгдсэн I байрны 410 тоот хурлын танхимд 2016 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд 13:00-18:00 хооронд болж өндөрлөсөн юм. 

Тус хурлыг Нэрт археологич, академич "Доржхандын ДОРЖ"-ийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хийсэн юм.

Тус хуралд Үндэсний хээрийн шинжилгээний ангийн 20 илтгэл, Монгол-Америкийн хамтарсан хээрийн судалгааны 10, Монгол-Оросын хамтарсан хээрийн судалгааны 2, Монгол-Францын хамтарсан хээрийн судалгааны 2, Монгол-Монакагийн хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл, Монгол-Турк улсын хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл, Монгол-Герман улсын хамтарсан хээрийн судалгааны 3 төсөл, Монгол-Япон улсын хамтарсан хээрийн судалгааны 5 төсөл, Монгол-Солонгос улсын хамтарсан хээрийн судалгааны 2 төсөл, Монгол Казакстан улсын хамтарсан хээрийн судалгааны 2 төсөл, Монгол-Хятад улсын хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл тус тус илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн байна. Мөн Соёлын биет өвийн эсрэг гэмт хэрэг ба түүний талаар цаашид авах арга хэмжээний тухай цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ирж хуралд илтгэл хэлэлцүүлжээ. Хурлын эмхтгэлийг эндээс татаж авна уу.