card

Монголын Археологи-2018


Тус хурал нь ШУА-ийн Нэгдсэн I байрны 410 тоот хурлын танхим, Улаанбаатарын Их Сургуулийн хурлын танхимд 2019 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд 09:00-18:00 хооронд болж өндөрлөсөн юм. 

Тус хуралд Үндэсний хээрийн шинжилгээний ангийн 25 илтгэл, Монгол-Америкийн хамтарсан хээрийн судалгааны 6 төсөл, Монгол-Оросын хамтарсан хээрийн судалгааны 8 төсөл, Монгол-Монакагийн хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл, Монгол-Герман улсын хамтарсан хээрийн судалгааны 3 төсөл, Монгол-Япон улсын хамтарсан хээрийн судалгааны 4 төсөл, Монгол-Солонгос улсын хамтарсан хээрийн судалгааны 3 төсөл, Монгол Казакстан улсын хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл, Монгол Турк ужлсын хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл тус тус илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн байна. Хурлын эмхтгэлийг эндээс татаж авна уу.