card

танилцуулга

Тус холбоо нь 2007 оны 3-р сарын 15-ны өдөр Монголын археологич, эрдэмтэн судлаачдын санаачлагаар үүсгэн байгуулагдаж байжээ. Анхны холбооны тэргүүнээр академич Д.Цэвээндорж, ерөнхий нарийн бичгийн даргаар доктор А.Энхтөр нар ажиллаж байв.

2019 оны 3-р сарын 23-ны өдрийн Бүх гишүүдийн хурлаар Холбооны дүрмийг шинэчлэн батлаж, зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Удирдах зөвлөлийн даргаар доктор, профессор Ц.Төрбат, гишүүдэд Ч.Амартүвшин, Г.Анхбаяр, Б.Бадма-Оюу, Ю.Болдбаатар, Ч.Ерөөл-Эрдэнэ, Т.Идэрхангай, Л.Ишцэрэн, Л.Мөнхбаяр, Р.Мөнхтулга, Ц.Одбаатар, Б.Цогтбаатар, А.Энхтөр, Д.Эрдэнэбаатар, Л.Эрдэнэболд нар, Холбооны гүйцэтгэх захирлаар доктор, дэд профессор Ч.Амартүвшин, Нарийн бичгийн даргаар Л.Ишцэрэн нарыг сонгосон билээ.