Монголын Археологи-2012 хурал

Тус хурал нь Шинжлэх Ухааны Академийн нэгдсэн I байрны 410 тоот хурлын танхимд 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 13:00-18:00 хооронд болж өндөрлөсөн юм. 

Тус хуралд Үндэсний хээрийн шинжилгээний ангийн 6 илтгэл, Монгол-Америкийн хамтарсан хээрийн судалгааны 1, Монгол-Оросын хамтарсан хээрийн судалгааны 1, Монгол-Францын хамтарсан хээрийн судалгааны 1, Монгол-Монакагийн хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл, Монгол-Белги улсын хамтарсан хээрийн судалгааны 1 төсөл, Монгол-Солонгос улсын хамтарсан 2 төсөл, Монгол-Герман улсын хамтарсан хээрийн судалгааны 3 төсөл, Монгол-Япон улсын хамтарсан хээрийн судалгааны 6 илтгэл тус тус хэлэлцүүлэгдсэн байна. Хурлын эмхтгэлийг эндээс татаж авна уу.